Хар судар
Романы зэрэгцсэн олон өгүүлэмж яван явсаар дараах асуулт дээр хүрнэ. Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг үү, эсвэл бусдын бичсэн өгүүлэмжид багтдаг уу? Цор ганц, жинхэнэ "би" гэж байдаг уу, эс бол өөрсдийнхөө хуулбар төрхөөр амьдарч байна уу? Тийм ч учраас зохиолын төгсгөл тодорхойгүй, Рюйяг олсон эсэх, Желяль хэн байсан нь ч чухал биш, уншигч зөвхөн Галиптай дотоод руугаа, өөрийнхөө жинхэнэ "би" рүү өнгийж харсаар үлдэнэ. Тиймээс л "Хар судар" роман бол оюун санаа, сэтгэл зүрхэнд урт удаан оршиж, биднийг холын аянд хөтлөх гайхалтай, нууцлаг, унших бүрд өөрөөр уншигдах шидлэг бүтээл билээ. Энэ зохиол бол хүн төрөлхтний нийтлэг төөрөгдлийн тухай, "би" хэмээх нууцлаг ертөнцийн эрэлд хатаасан мөнхийн судар билээ.
