Морин хуур хөгжмийн сурах бичиг
Улс үндэстнүүд даяарчлагдаж буй өнөө үед дэлхийн алс хязгаарт амьдрах монгол хүн танд болон таны үр хүүхдүүд, биднээс өөр газарт төрж хүмүүжсэн ч монгол үндэсний бахархал болсон монгол хүний сэтгэлийн чандад төлөөлж чадах гайхамшигтай сайхан хөгжмийг сурч бидэнтэй ойртож танилцах сэтгэл өвөрлөсөн танд зориулан энэхүү сурах бичгийг зохиожээ. Энэ номоор дамжуулан морин хуур хөгжмийг тоглож сурахаас гадна морин хуур хөгжимтэй тодорхой хэмжээгээр танилцах болно. Аливаа хөгжимд суралцах нь таныг цэгцтэй бодож сургахаас гадна нягт нямбай байх хийж буй зүйлээ дуусгах тэвчээртэй байхад сургана.