Бурханы орны тэмдэглэл (0)
Түүхэн бичиг баримтыг сөхвөл Хятад орноос Энэтхэг рүү аялсан олон арван аялагчдын дотроос хамгийн алдартай нь Фашянь, Тансэн, И жин нэрт гурван хүн байжээ. Цаг хугацааны хувьд хамгийн анхных нь Фашянь болно. Энэ номонд түүний тухай, аяллын тэмдэглэлийн тухай өгүүлэх болно. Фашянь, Тансэн хоёул Энэтхэгт аялахдаа эх газраар буюу Хятад нутгаас баруун зүгт гарч аялсан байдаг бол И жин харин Хятадын зүүн эргээс гарч, далайгаар аялсан байдаг. Энэ утгаараа түрүү хоёр ламын тэмдэглэл нь манай Монголын шашин соёлын түүхийн судалгаанд их, бага хэмжээгээр холбоотой байдаг бол эдгээр гурван хүний аяллын тэмдэглэл нь цөм тэдгээрийн аяны замд тохиолдсон, үзсэн харсан, сонссон, дуулсан болон ойр орчмын газар нутгийн талаар их, бага хэмжээгээр, товч, дэлгэрэнгүй бичсэнээрээ тухайн газар нутаг, улс орнуудын олон талын судалгаа шинжилгээний үнэтэй эх хэрэглэгдэхүүн болж иржээ.