Хоосон орон зай (0)
Питер Брукийн 'Хоосон орон зай' хэмээх энэ ном анх хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхийн тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүдийн ширээний ном болсоор өдий хүрсэн ажээ. Энэ ном сүүлийн үед манай нийгэм судлаачид, улстөрийнхний дунд яригдах болоод байгаа нийгмийн сэтгэлзүй, нийгмийн сэтгэлгээ хэмээх ухагдахууныг тайзны урлагаар жишээлэн зохиолч-найруулагч-зураач, жүжигчид, үзэгчид гэсэн гурвалжин дээр тал бүрээс нь авч үзсэн байна. П.Брук Шекспирийн зохиол бүтээлийг хэрхэн шинээр үнэлж, шинээр харж тавих вэ хэмээх эрэлт хайлтыг анх манлайлан тодорсон хүн учраас манай тайз, дэлгэцийн уран бүтээлчдэд эргэн харж, эрэгцүүлэн бодох сэжүүр байх болно.