Дэлхийн улс үндэстний хоол, гал тогоо (2)

Main cover


АНГИЛАЛ
Хоол хүнс
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
196
Нүүр
ISBN-13
9789997355843
ХЭМЖЭЭС
203 x 144 x 9 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

'Хоолны ертөнцөөр аялахуй' цувралын энэхүү дэвтэрт Европ, Ази, Арабын орнууд, Америк, Африк тивийн улс үндэстний хоол, гал тогооны онцлогийг тив тивээр нь ангилан, тухайн улс, үндэстний хамгийн түгээмэл 200 шахам хоолны жор, бэлтгэх технологийн тайлбарыг бичсэн байна. Номонд орсон зарим түгээмэл хоолны жор, технологийг зохиогч өөрөө болон мэргэжил нэгт нөхдийн оролцоотойгоор хийж туршсан болно.

Үзүүлэлт

ISBN-139789997355843
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо196 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин210 гр
Хэмжээс203 x 144 x 9 мм

Зохиолчийн талаар

Агьнууд овогт Жанчивын Октябрь нь Увс аймгийн Түргэн сумын уугуул. Улаанбаатар хотын 10 жилийн 1, 24-р дунд сургууль, Худалдааны техникум, Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль (одоогийн Оросын эдийн засгийн их сургууль), Оросын удирдлагын Академийн аспирантурт суралцаж төгссөн. ОХУ, Тайвань, Голланд, Унгар, АНУ-д удирдлага, гадаад худалдааны эдийн засаг, үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалт, англи хэл, хоолны газрын үйлчилгээний технологи, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хоолны инженер-технологич мэргэжил, улс төрийн дээд боловсролтой, 1991 онд ОХУ-д төрийн нийгмийн бодлогын сэдвээр түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, 1998 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөл (ВАК)-ийн шийдвэрээр дэд профессор цол, 2005 онд МУ-ын зөвлөх инженерийн зэрэг, 2007 онд профессор цол, 2009 онд ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртсэн. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн. Ажил хөдөлмөрийн гараагаа Улаанбаатар хотын Туул ресторанд тогоочоор эхэлж улмаар хоолны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, Худалдаа, бэлтгэлийн яаманд (хуучин нэрээр) хэлтсийн дарга, орлогч сайд, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдаа хоолны ерөнхий компани, 'Улаанбаатаримпэкс' Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал зэрэг төрийн захиргаа, үйлчилгээний албыг 30 гаруй жил хашиж байгаад 2013 оны 11-р сараас Худалдаа, үйлдвэрлэлийн 'Бимэкс холдинг' компанийн зөвлөх, мэргэжлийн дагуу их, дээд сургуулийн зөвлөх профессороор ажиллаж байна. Хүнс, хоол судлал, монголчуудын болон дэлхийн улс үндэстний хүнс, хоол, хэрэглээ, зочлох үйлчилгээний менежмент, маркетингийн чиглэлээр судалгааны ажил хийж, нийт 100 гаруй хэвлэлийн хуудас нэг сэдэвт зохиол, ном, товхимол, эрдэм шинжилгээ, сурталчилгааны 30 гаруй өгүүлэл, илтгэл бичиж дотоод, гадаадад хэвлүүлсний дээр Оксфорд-Монсудар англи-монгол толь, 'Britannica' ширээний нэвтэрхий толийн хүнс, хоолны мэргэжлийн үг хэллэгийн зохиогчоор ажилласан. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хэд хэдэн төсөл, стандарт боловсруулж батлуулахад оролцсон. 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг хянан тохиолдуулж 4 доктор, 20 гаруй магистрын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөх, шүүмжлэгчээр ажилласан. Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч, МУИС, ШУТИС-ийн Хүнсний инженер- биотехнологийн сургууль, Хүнсний технологийн дээд сургуулийн эрдмийн зөвлөл, МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон, ДБМИҮЗ-ийн шинжээч, аялал жуулчлал, зочид буудлын хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 'Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон', 'Алтан гадас', 'Тусгаар тогтнол' одон, ойн медалиуд, худалдаа, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хүнс, ХАА, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг, МУ-ын мастер тогооч цол, нийслэл, зарим дүүрэг, аймаг, МҮЭ-ийн хүндэт тэмдэг, МҮХАҮТ-ын 'Хийморь' одонгоор шагнагдсан. 2011 онд түүний намтрыг 'Britannica' нэвтэрхий толь, 2014 онд 'Үндэсний цахим өв нэвтэрхий толь'-д оруулжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй