Үлмэдэх хөгжим тоглож сурсан нь
Үлмэдэх ямар нэг юм хийхээр оролдож эхлэхэд тэр нь дандаа бүтэлгүйтдэг байв. Яагаад гэвэл хичээхгүйгээр зүгээр л хааш яайш хийдэг. Бүтэн уншиж чадахгүй үечилж уншдаг, бичихдээ дармал том үсгээр бичнэ. Түүнийг бүр мангуу юм болов уу гэхээр бас ч үгүй, юм сэтгээд байдаг. Тэр муу сэтгэдэг ч гутлаа толгойндоо бус хөлдөө углахаа мэднэ. Үүнд ч бас сэтгэлгээ хэрэгтэй шүү дээ. Гэхдээ Үлмэдэх тийм ч муу можгор биш ээ. Юм сурахыг маш их хүсдэг ч хөдөлмөрлөх тун дургүй дээ. Тэр аливаа юмыг шууд л сурахыг хүсдэг. Харин ямар ч ухаантай можгор хөлс дуслуулан хөдөлмөрлөхгүй бол юу ч сурахгүй нь мэдээж...