Шүдэнз худалдагч охин (0)
Андерсений үлгэр-зохиол жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралын, ерөөс оршин тогтнохуйн утга учрын тухай гүн гүнзгий бодрол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох шидэт үлгэрийг энгийн хэлээр өгүүлсэн байдаг. Ямар үйлийг сайн сайхан үйл хэрэг хэмээдэг болох, түүнийг хэрхэн яаж бүтээж, бий болгож, бас хайрлан хамгаалж болдог утхай, тэр сайн сайхны, ерөөс эгэл амьдралын үнэ цэнийн тухай гардаг.