Адалт явдалт зохиолууд (0)
Шотландын зохиолч, яруу найрагч. дэлхий даяар уншдаг адал явдалт олон арван роман, туулжийн зохиогч, английн романтизмын сод төлөөлөгч Роберт Луйс Стивенсон 1820 онд Эдинбург хотод төржээ. Эдинбургийн Их сургуульд инженер мэргэжлээр, дараа нь хуулийн тэнхимд суралцаж төгссөн байна. Идэр насандаа шоиийн клубын дуучин бүсгүй Кэт Драмондод сэтгэлтэй болсон ч эцгийнхээ дарамтаас болж хүсэл нь биелсэнгүй.'Пентландын бослого' хэмээх анхныхаа номыг 26 насандаа хэвлүүлжээ. Тэр цагаас хойш бид бүхний унших дуртай 'Эрдэнэ нуусан арал', 'Хар сум', 'Хулгайлагдсан нь' зэрэг хэдэн арван роман, тууж, өгүүллэг бичсэн ба түүний уран бүтээлийн өв яндашгүй арвин юм. Нийтдээ 200 гаруй бүтээл туурвижээ.Р. Л. Стивенсоны уран бүтээл дараа үеийнхээ олон зохиолчдод хүчтэй нөлөө үзүүлсэн ба X. Л. Борхес, В. Набаков зэрэг утга зохиолын аваргууд өндрөөр үнэлсэн байдаг. 'Энэ номыг би бичлээ. Энэ номонд ээмэг, хонх, чимэг зүүхгүй. Өөрийн бусад ном болоод хүний номоос би үүнийг ялгаж чадна. Хүмүүс ч ялгаж таних болтугай. Уншсан хүн бүр ердөө энэ номын хуудас урагдсан байлаа ч гэсэн энэ номыг Цада хот айлын гаралтай Гамзатовын хөвүүн Расул бичсэн юм гэж шууд хэлэх болтугай.' 'Орчуулагч хүн яруу найрагч, зохиолч, уран бүтээлч байх хэрэгтэй.