Морины тухай шилмэл зохиолууд (0)
Английн бусад уран зохиолын үлгэрүүдийн нэгэн адил 'Бяцхан цагаан морь' домог зүйн үндэслэл, ид шидийн сэтгэмжээр нэн баялаг. Зохиолын баатрууд болох ганц эвэртэй цагаан морь, бараг арслан гэмээр нууцлаг, бүхнийг ойлгогч Рольв нохой нь Английн уламжлалт Бурханы чин хүслийг хамгаалагчид буюу цэвэр сэтгэл, сайн сайханд тэмүүлэгчид билээ. Хүүхдүүдийн дуртай нууцлаг ахуй, ид шид, түмэн нууцыг агуулах 'цоожтой өрөө' нь мэдэх хүслийг бадрааж, уншигч багачуулыг ширээн дээр дэлгээтэй номын ард суулгана. Ид шидийн гайхамшиг бидний өдөр тутмын амьдралтай холилдон оршдог, түүнийг гагцхүү хиргүй тунгалаг, итгэл мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй хүн л олж хардаг гэдгийг энэ зохиолд үзүүлжээ.