Бүүвэйн дуу: Бүүвэйн дуу (0)

Main cover


Танилцуулга

Арван cap тээж төрүүлээд ангир уургаа шимүүлж үрийнхээ зулайг үнэрлэн уярч утга уянгын яруу эгшгээр бүүвэйлэн суугаа эх хүн энэ хорвоогийн зүйргүй сайхны нэгэн мөнөөсөө мөн билээ. Эх үрийн хүйн холбоо лугаа дараагийн амин холбоо буюу төрсөн үрийн цаашдын хувь зөнг тодорхойлогч хүчин зүйл нь эхийн сүү, бүүвэйн дуу, намуун зөөлөн хөдөлгөөн гурав байж таарна. 'Уурагандаа цадаагүй хурга төлгөндөө ч майлдаг' хэмээсэн малчин түмний үг байдаг. Ухаант ардын энэ үг зөвхөн мал сүрэгхэнд төдийгүй хүмүүний ертөнцөд ч илүү ихээр холбогдож болохыг анзаарууштай. Эхийн ангир уураганд цадсан хэдий ч хүүхдэд бүүвэйн дуу хэмээх аугаа их зөн совин дутагдаж болохыг ухаант түмэн ийнхүү ташралдуулж зүйрлэн ойлгодог ч юм билүү хэн мэдлээ. Эхийн цагаан сүү, бүүвэйн дуу хоёр хүүхдэд үзүүлэх ач холбогдол нөлөөгөөрөө адил тэнцүү бизээ. Тийм ч учраас тухайлбал өөдгүй хүмүүсийн тухайд уулынхан: 'эх нь түүнд бүүвэйн дуу дуулаагүй байх' гэх буюу хорон муу хүнийг Чувашууд 'өлгийд байхдаа бүүвэйн дууны оронд хараал сонссон биз' хэмээн хэлэлцдэг талаар ном зохиолд тэмдэглэгдэн үлдсэн нь бий.


Зохиолчийн талаар