Далай хан Түмэндэлгэржав - 140: Баруун Монголын түүх соёлын судалгаа (L)

Далай хан Түмэндэлгэржав - 140: Баруун Монголын түүх соёлын судалгаа (L)
'Bibliotheca Oiratica' цувралын энэ удаагийн дугаарт Г.Түмэндэлгэржав (1874-1938)-ийн мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг оруулжээ. Тус илтгэлүүд нь Г.Түмэндэлгэржавын уг гарал, намтар, улс төрийн түүхтэй холбоотой байхаас гадна Ойрад монголчуудын түүх, соёл болон XX зууны эхэн үеийн Ховдын хязгаарын түүхийн асуудлуудыг хөндсөн агуулгатай юм.