Монгол аман зохиол судлал (0)
Энэ номд Монголд Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Хорлоогийн Сампилдэндэвийн монгол аман зохиолын онол түүх хийгээд төрөл зүйлийн талаар туурвисан эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүллүүдээс 'Монгол аман зохиолын онол, түүх судлал', 'Хүүхдийн аман зохиол судлал', 'Монгол сурган хүмүүжүүлэх ухаан' гэсэн гурван бүлэгт түүвэрлэн эмхэтгэж зохиогчийн мэндэлсний 70 насны ойд зориулан нийтлүүлж байна. Академич Х.Сампилдэндэв нь аман зохиолын олон төрөл зүйлийн талаарх онолын ерөнхий ойлголт, уран сайхны онцлог, хэлбэр, бүтэц зохиомж, сэдэв агуулга, балар эртнээс XXI зуун хүртэлх хэдэн мянган жилийн хөгжлийн түүхийг тодруулах талаар ихээхэн ажил хийснээс гадна монгол аман зохиолын уран сайхны сэтгэлгээний хөгжил, аман зохиол, бичгийн уран зохиолын холбоо, монгол аман зохиолын дэлхийн бусад үндэстний аман зохиолтой холбогдох зэрэг олон талын асуудлыг хамарсан бүтээлүүдээрээ монгол аман зохиол судлалыг тогтолцоотой шинжлэх ухаан болгох үйл хэрэгт дорвитой хувь нэмэр оруулсан юм.
