Дожоогийн Цэдэв (0)
'XX зууны монгол зохиолчид' цувралын энэ дугаарт Монгол улсын Соёлын гавьяат зүттэлтэн, эрдэмтэн зохиолч Дожоогийн Цэдэвийн XX зууны Монгол уран зохиолын хөгжилд түүний оруулсан хувь нэмэр, бүтээлийн уран сайхны туурвилзүйн онцлог, эрдэм шинжилгээ, судлал шүүмжлэлийн бүтээлийн тухай өргөн олон уншигчдад зориулан бичжээ. Д.Цэдэв бол XX зууны монгол уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг мөн. Тэрбээр монголын уран зохиолын хөгжил дэх уламжлал, шинэчлэлийн суурь судалгааг хийсний зэрэгцээ монгол утга зохиолын онол, түүхийн зангилаа асуудлыг шинээр нээн шинжилж, ахмад үеийн зохиолчдын намтар түүх, уран бүтээлийн өв санг сурвалжлан цуглуулж, судлаж, дотоод гадаадын их дээд сургуульд багшилсаар иржээ.
