Стандарт, чанарын үндсэн асуудал (0)
Монголын Стандартчиллын Холбооны Ерөнхийлөгч О.Чилхаасүрэн нь Чанарын проблем, түүний менежмент, стандартчиллын онол, арга зүйн асуудлаар улс, олон нийтийн байгууллагад тасралтгүй 45 дахь жилдээ ажиллаж яваа, манай ахмад инженерүүдийн нэг. Түүний бүтээлийн ихэнх нь техникийн салбарынх бөгөөд ИТА, оюутан, судлаачид, сонирхогчдын эрэлтэд үндэслэж, 2013 онд хэвлэгдэн гарсан 'Стандарт, чанарын суурь асуудал' номоо шинэчлэн бичжээ. Номын тухай товчоор дүгнэвэл, бүтээгдэхүүн (ажил үйлчилгээ)-ний чанар, техникийн түвшинг дээшлүүлэх аргыг илтгэн заасан ISO стандартад суурилсан авууштай, арвин туршлагыг тусгасан байна. Чанарын концепц, стандартчилал-инженерчлэлийн шинжлэх ухааны үндэс, аргачлалыг үйлдвэрлэл, бизнесийн хэргийг өргөтгөн хөгжүүлэх, улс орны эдийн засаг, худалдааг дэмжих үүднээс өргөн агуулга бүхий багц асуудлыг олон улсын (ISO) ба гадаадын дэвшилтэт стандартын шаардлагад тулгуурлан уг номыг туурвисан нь практик ажилд алсын хараатай хийгээд үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөөнийг дээшлүүлэхэд ач холбогдолтой болжээ.