Барилгын механик үндэс
Ахмад багш Ж.Рэнцэнсүрэн их, дээд сургуульд олон жил багшаар ажиллаж залуучуудад техникийн механик, барилга замын машин, тоног төхөөрөмжтэй холбогдолтой хичээлүүдийг зааж ирсэн туршлага, үйлдвэрлэлд ажиллах явцдаа олж авсан дадлага, суурь мэдлэгтээ тулгуурлан 10-аад ном, бичгийг бичсэний нэг нь энэхүү 'Барилгын механикийн үндэс' нэртэй сурах бичиг юм. Сурах бичиг нь хоёр хэсэг холбогдох сэдэв бүхий 16 бүлгээс бүрдэж байна. Номын 'Барилгын механикийн тухай үндсэн ойлголт, байгууламжийн шинжилгээ' гэсэн нэртэй 1, 2-р бүлэгт энэхүү хичээлийг судлахад оюутан нэг бүрийн заавал эзэмшсэн байвал зохих Барилга, байгууламж түүхийг бүрдүүлдэг хэсгүүд, тэдгээрийн бат бэх, найдвартай ажиллагааг хангахад зориулагдсан.