Сайн уу? Найз минь

Main cover


Танилцуулга

Миний тав дах уран бүтээл “Сайн уу найз минь” Хөгжин дэвжиж буй залуу оюун ухаан минь ганцхан газартаа, одоо цагтаа баригдахыг хүссэнгүй ээ. Чернобылийн тухай, Дэлхийн хоёр дугаар дайны тухай мэдэх бүхэндээ тулгуурлан бичихдээ тийм цаг үед хайр сэтгэл хэрхэн үлдэж, хэрхэн тэмцэж байсан бол гэж бодож явсаар уг цаг үеийн түүхийг хайр сэтгэлтэй холбож бичлээ. Мэдээж эх хүн болсон тул хэлж зүйрлэхийн аргагүй нандин мэдрэмжээ ашиглахгүй байж чадсангүй. “Жинхэнэ ээж” “Эргээд ирлээ ээжээ” зэрэг өгүүллээ хөл хүнд байхдаа сонссон бодит түүхээс сэдэвлэн бичихэд тэр эхчүүдийн шаналлыг мэдрэх амар байсангүй ээ. Зүүнхараа хотын хүүхэд болж төрсөн би бахархалт нутгийнхаа Ноён уулыг сүслэн явдаг ба эмээн байж зориглон бичлээ. Өмнөх бүтээлүүдээ давсан болов уу? унасан болов уу гэж санаагаа чилээж л байна. Гэхдээ надад нэг давуу тал байсан нь эх болсон тэр мэдрэмж. Энэ мэдрэмж надад их тусаллаа. Хичээж л явна. Илүү ихийг сурч, илүү сайн бүтээлийг туурвих чин хүсэлтэйгээр гандан буурахгүй суралцаж яваа өчүүхэн миний уран бүтээл та бүхнийг оюуныг баясгаж, зүрхийг жаргаах болов уу гэж найдаж байна.