Орос ардын үлгэр
Үүлэн бор, Саарал чоно хөлөглөсөн хан хүү Иван, Арьс элдэгч Никита зэрэг бага ангийн хүүхдүүд хичээлээс гадуур уншихад зориулсан олон сайхан үлгэр энэхүү номонд орсон. Өөр цаг үед болж өнгөрсөн адал явдлуудын талаар энэхүү шилмэл зохиолоос бага насны хүүхдүүд сонирхон уншиж мэдэх боломжтой юм. Хүүхэд уншихад амар хялбараар хураангуйлж бичсэн энэ цувралын ном бүхэн эл зохиолд дурдсантай адил ид шидтэй, хөгжилтэй сонин үйл явдлаар дүүрэн байх болно.