АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
80
Нүүр
ISBN-13
9789997860477
ХЭМЖЭЭС
205 x 145 x 5 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сервантес-Кихот ноён зохиол. Сервантес өөрийнхөө 'Дон Кихот' номынхоо ирээдүйн хувь заяаны тухай биднээс 400 гаруй зууны өмнө юу хэлсэн гээч. Хүүхдүүд энэ номыг гартаа барина. Залуучууд үүнийг уншина. Нас биед хүрсэн эрчүүд ойлгоно. Харин хөгшчүүд магтана. Товчхондоо хааяагүй энэ ном гар дамжин халтартан хэн бүхэнд танил болох тул туранхай морь харагдвал 'Расинанте явж байна' гэж хашгиралдана. Энэ харин үнэн гэдгийг дөрвөн зууны дараа батлан хэлж чадах нь гайхмаар...

Үзүүлэлт

ISBN-139789997860477
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо80 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин135 гр
Хэмжээс205 x 145 x 5 мм

Зохиолчийн талаар

Орос гаралтай, Америкийн зохиолч Владимир Владимирович Набоков 1899 оны 4-р сарын 22-нд Петербург хотод төржээ. Гэр бүлийнхэн нь Английн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр хар багаасаа англи хэлийг орос хэлнээсээ илүү сурсан тул эцэг нь хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байжээ. 

1917 онд Орост коммунист дэглэм тогтоход дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад Европын хэд хэдэн хэл мэддэг Набоков Кембрижийн их сургуульд орж, Францын уран зохиол судлав. Харин 1922 оноос Берлинд шилжин суурьшиж, уран зохиолын орчуулга хийн, шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлжээ. Гэвч 1937 онд Гитлерийн Германаас дүрвэн гарч, Парист очих үедээ Машенька (1926), Ноён, хатан, боол (1928), Лүжиний хамгаалалт (1929-1930), Туршуул (1930), Гавьяа (1932), Кино зургийн өрөө (1932-1933), Цөхрөл (1934), Цаазлах ялд урьсан нь (1935) зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ орос цагаачдын Өдгөө цагийн тэмдэглэл сэтгүүлд нийтлүүлэн, нэр хүндтэй зохиолч болоод байв. Харин Парисыг нацистууд эзэлсэн тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ. Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан сүүлчийн жил бөгөөд 1940 оноос англиар бичдэг Америкийн зохиолч болсон юм. 

Тэрээр 1940 он хүртэлх зохиол бүтээлээ Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв. Набоков жаал охинд сэтгэл алдсан хижээл эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн Лолита романаа 1955 онд хэвлүүлэв. Энэ романыг уран зохиолоос зөвхөн сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгчид "ужиг самуун явдал, хуял тачаалын зохиол" хэмээн угтсан боловч чухам энэ л бүтээл түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан юм. Мөн 1957 онд Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн Профессор Пнин романаа бичжээ. 

Набоков амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарьт өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж байв. Тэрээр Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан нь зохиол бүтээлүүдээс нь харагддаг билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй