Хар зураг: Натюрморт

Main cover


АНГИЛАЛ
Дүрслэх урлаг
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
36
Нүүр
ISBN-13
9789997869135
ХЭМЖЭЭС
290 x 205 x 3 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Дүрслэгдэж байгаа юмсын хэмжээг зургийн хавтгай дээр томдоогүй, багадаагүй, зохих хэмжээгээ хадгалж байхаар зөв хэмжээтэй зохиомжлох хэрэгтэй. Зохиомж хэмжээ алдаж хэт жижигдүүлвэл хавтгай дээр хоосон зай үлдэх, бас томдвол орон зай агаарлаг байдал нь алдагдаж нүдэнд хэт тулж, харахад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Иймд юмсыг зургийн талбайд зөв байрлуулах нь натюрмортын зохиомжинд онцгой үүрэгтэй байдаг. Натюрморт зурж сурахад зохиомж, байгуулалт, алслалтын хууль, дүрслэлийн үндэс, материалын чанар ялгаа, зургийн техник ажиллагаа зэрэг онолын мэдлэгт суралцаж дадлага ажлаараа байнга бататгаж байх хэрэгтэй. Уг номонд натюрморт зурах дарааллыг дэлгэрэнгүй тайлбарлаж, жишээ зургуудын дарааллыг нэг бүрчлэн харуулсан байна.

Үзүүлэлт

ISBN-139789997869135
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо36 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин115 гр
Хэмжээс290 x 205 x 3 мм

Зохиолчийн талаар

Зохиогч П.Мягмарсүрэн нь 1975 онд УБДС-ыг зураг хөдөлмөрийн багшийн мэргэжлээр төгсөж боловсролын байгуулгад тасралтгүй 40 дэх жилдээ ажиллаж байна. Боловсрол судлалын магистр, клиник профессор цолтой. Ардын боловсролын тэргүүний ажилтан, 'Тэргүүлэх багш' мэргэжлийн зэрэгтэй багш. 2013 оны хичээлийн жилээс СХД-ийн IX сургуульд зураг технологийн секцийн ахлагч, зураг технологийн багшаар ажиллаж байна. 2005 онд БСШУЯ-наас зарлагдсан сурах бичиг зохиох тендерт оролцож 'Зураг урлал-I' сурах бичиг нь шалгарч ᠌᠌᠌᠌᠌᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋᠋'Зураг урлал-I' номын сурагчдын дадлага ажлын дэвтэр, багшийн арга зүйн зөвлөмжийн ном зэргийг хэвлүүлжээ. 2006 онд 'Зураг урлал-III', 'Дүрслэх урлаг-I', 'Технологи-I' зэрэг 3-5 дугаар ангийн ном сурах бичгийг зохиож, 2009 онд МУБИС-ийн багш нартай хамтран 8-9 ангийн 'Зураг төсөл' номыг зохиож сургалтанд нэвтрүүлжээ. Мөн 'Монгол зургийн сурах бичиг', 'Дүрслэх геометр' 11-12 дугаар ангийн сурах бичиг, 'Дүрслэх геометр' бодлого дасгалын хураамж, 2014 онд 'Хар зураг' сурах бичиг, 'Хар зураг натюрморт', 'Техникийн бодлого бодох арга зүй' 2015 онд 'Үнсгэлжин' цуврал үлгэрийн дэлгэгддэг ном, 'Хөгжилтэй цагаан толгой' дэлгэгддэг ном зэрэг багш сурагчдад зориулсан 50-иад гарын авлага, зөвлөмж бичиж олны хүртээл болгоод байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй