Истанбул: Дурсамж ба хот

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
366
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-99978-823-8-7
ХЭМЖЭЭС
205 x 130 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бага балчир байхын л би ертөнц гээч үзэгдэж харагдаж буйгаасаа өргөн уудам гэдгийг анзаарч, Истанбулын хаа нэгтээ манайхаас огт ялгарах зүйлгүй сууцанд надтай усны дусал мэт адилхан, тэр бүү хэл энэхэн биеийн минь нөгөө тал гэмээр өөр нэгэн Орхан амьдран суудаг хэмээн боддог байлаа. Чухам яагаад, юунаас улбаалж ийн бодох болсныг санадаггүй юм. Аалзны тор шиг хэрсэн айдас, төөрөгдөл үнэн худал нь үл мэдэгдэх хов жив, үл ойлголцлоос урган гарсан болов уу. Гэвч балчир ахуйн ой дуртгалаа нэхэн уудлахуйд баригдах бие, үзэгдэх дүргүй өнөөх ихэр маань яажшуухан яваад бодол сэтгэлд амилчихсан нь аяндаа тодроод ирдэг байв...

Үзүүлэлт

ISBN-13
978-99978-823-8-7
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо366 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин400 гр
Хэмжээс205 x 130 x 25 мм

Зохиолчийн талаар

Өдгөө дэлхий дахиныг шуугиулж буй Туркийн зохиолч Орхан Памук 1952 онд Стамбул хотноо мэндэлжээ. Тэрээр 22 настайгаасаа эхлэн бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1985 онд туурвисан 'Цагаан цайз' хэмээх түүхэн роман нь түүнийг олноо алдаршуулж, 'Дорно дахинаас төрсөн сод авьяастан' хэмээгдэх болжээ. 

Туркийн Засгийн газар 1998 онд Памукт 'Ардын уран зохиолч' цол олгосон хэдий ч тэрбээр курдуудын эсрэг хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэн татгалзжээ. 2006 оны 2-р сард Памукийг эх орноо доромжлон гутаасан хэргээр шүүх байсан боловч хүний эрхийн 'Олон улсын давж заалдах байгууллaга' болоод Жозе Сарамаго, Габриель Гарсиа Маркес, Гюнтер Грасс, Умберто Эко, Карлос Фуэнтес, Хуан Гойтисоло, Джон Апдайк болон Марио Варгас Льоса нарын нөлөө бүхий найман зохиолч түүнийг өмгөөлж, үзэл бодлоо илэрхийлсэнд Туркийн Засгийн газар apra буюу энэ ажиллагаar түдгэлзүүлсэн түүхтэй. 

Памукт 'Хүн төрөлхтний хоёр соёл иргэншлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан'-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. Зохиол бүтээлүүддээ Памук энэ хоёр соёл иргэншлийн шүтэлцээ, сөргөлдөөний тухай голчлон өгүүлдэг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй