Дөлгөөн дон III (3)
Михайл Александрович Шолоховын Дөлгөөн Дон дөрвөн дэвтэр түүхэн роман нь Орос төдийгүй дэлхийн ХХ зууны утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг. Эхний 3 дэвтэр нь 1925-1932 оны хооронд бичигдсэн бөгөөд Зөвлөлтийн Октябрь нэртэй сэтгүүлд 1928-1932 оны хооронд хэвлэгдэн гарчээ. Харин дөрөв дэх дэвтэр нь 1940 онд дууссан. Оросын түүхэн дэх 1912-1922 оны эрс өөрчлөлтийн үеийн Доны казакуудын амьдралыг бүрэн дүүрэн гаргаж уран сайхны өндөр түвшинд бичигдсэн энэхүү романых нь төлөө М.А.Шолоховт 1965 онд Нобелийн шагнал хүртээжээ. Тус роман нь Оросын иргэний дайныг ялагч талын зүгээс бус хувьсгалын эсэргүү, сөрөг талын үүднээс уншигчдад хүртээхийг зорьсон юм.
"Өнгө будгийг нь өтгөрүүлэлгүйгээр бослогын өмнөх бодит байдлын жинхэнэ хатуу үнэнийг дүрсэлсэн" хэмээн Шолохов өөрөө зохиолынхоо тухай өгүүлжээ.