60:50 Анхны алхам
Энэхүү ном нь эл өтөл хэрнээ залуу, уламжлалт мөртлөө шинэлэг, дорнын боловч өрнийн 'Анхны алхам' кино хэрхэн бүтсэнийг кино бүтээгчийн хувийн 'түүхэн хүүрнэл', зөвхөн зургийн талбай дээрээс олдохуйц түүхэн баримтууд, уран бүтээлчдийн ярилцлагад тулгуурлан тайлбарласан төдийгүй судлаачдын уг киноны талаарх шүүмж, өгүүллүүдийг ч багтаасан холимог бүтэцтэй. Нэг талаас, монгол киноны түүхэн тойм, түүнийг бүтээгчдийн харилцан адилгүй арга барилын талаарх албан бус хүүрнэл боловч нөгөө талаас монгол онцлогтой социалист орчин үежилт хэмээх нийгэм-эдийн засаг, соёлын ээдрээтэй соёлын үйл явц хийгээд үзэгдлийн талаарх академик бус түүх гэж уншигдаж болохуйц учир зөвхөн Монголын киноны судлаач, оюутан, сурагчид төдийгүй нийтлэг уншигчдын ч сонирхолд нийцэхүйц ном болно.