Бух ноолдоон (XV)
Бух ноолдоон буюу Монголчуудын чөлөөт барилдаан
Эрт үеэс монголчууд бөхийн хувцас хэрэглэлээ арьс ширэн эдээр хийдэг байсны илрэл МЭӨ III зууны үед Хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг тулмалж өвчөөд элдэж хийсэн өмсгөлтэй байсан явдал зөвхөн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсантай холбоотой. Өгөөдэй хааны үед Хархорум хотод ирж барилддаr бөхчүүд арьсан шуудаг өмсөж байсан баримт мөн байдаг. Монгол улсын Увс аймгийн Баяд, Дөрвөд, Ховд аймгийн Торгууд, Урианхай, Хошууд, Захчин, Өөлд нар ХХ зууны эхэн хүртэл бөхийн нэгэн төрөл болох бух ноолдооноор барилддаг байжээ.