Харри Поттер: Шидтэний ертөнцөөр аялсан нь

Main cover


АНГИЛАЛ
Зурах, будах, наадаг зурагтай ном
ХУДАЛДААНД
2024
Арван хоёрдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
32
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-28-161-8
ХЭМЖЭЭС
279 x 216 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“Харри Поттер: Шидтэний ертөнцөөр аялсан нь” буддаг номтой хамт байж Харри Поттер цувралын сэтгэл хөдөлгөм үзэгдлүүдийг амилуулаарай. Энэхүү ном шидтэний ертөнцийн Диагон гудамжнаас эхлээд Хогсмид тосгон, Кингс Кросс буудал, Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүлэг баатрын автобус гээд дэлхийн сонгодог цуврал киноны сэтгэлд хоногшсон мөчүүд, гайхамшигт газруудаар таныг аялуулах болно. Уран, нарийн дүрслэл бүхий 50 гаруй зурагтай энэхүү ном Харри Поттерын бүх насны шүтэн бишрэгчдийн таашаалд нийцнэ хэмээн итгэж байна.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-28-161-8
Худалдаанд гарсан огноо2024-12-25
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо32 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс279 x 216 x 5 мм

Зохиолчийн талаар

Ж.K. РОУЛИНГ нь дэлхийн шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан Харри Поттер цуврал номын зохиолч юм. Дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлээр орчуулагдан, 8 ангит кино бүтээгджээ. Зохиолч Роулинг үүний зэрэгцээ буяны сангийн тусламжтайгаар хавсралт гурван ном болох: Квиддичийн түүх, Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар (“Comic Relief”, “Lumos” сан), Бидлийн үлгэрүүд, (“Lumos”)-ийн зэрэгцээ Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар номын кино зохиолыг бичсэн. Мөн тэрээр 2016 оны зун Лондоны Уэст-Эндэд нээлтээ хийсэн Харри Поттер ба Хараагдсан хүүхэд-1, 2 жүжигт хамтран ажилласан байна. 2012 оноос Ж.К. Роулингийн шүтэн бишрэгчид шидийн ертөнцөд улам шимтэн дурлаж, шинэ бичлэгийг нь унших завшаан олгодог дижитал компани болох “Pottermore”-г ажиллуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ зохиолч Ж. K. Роулинг насанд хүрэгчдэд зориулсан “The Casual Vacancy” зохиол, түүнчлэн Роберт Галбрейт хэмээх нууц нэрээр хэд хэдэн гэмт хэргийн адал явдалт зохиолууд бичжээ. Түүний хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлээд Францын “Хүндэт Легионы одон” хүртэл олон шагнал олгосон билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй