Харри Поттер: Хогвартс албан ёсны буддаг ном

Main cover


АНГИЛАЛ
Зурах, будах, наадаг зурагтай ном
ХУДАЛДААНД
2024
Арван хоёрдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
32
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-28-162-5
ХЭМЖЭЭС
279 x 216 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ид шид, шулмын ухааны “Хогвартс” сургуулиар зочилж, профессор Дамблдортой уулзаарай. Мөн есөн бүхэл дөрөвний гурав дугаар тавцан зэрэг сэтгэлд хоногшсон газруудаар аялж, гурван шидтэний тэмцээн гэх мэт шидтэний ертөнцөд өрнөдөг бүхий л үйл явдлуудтай танилцаарай. Цоо шинэ, уран нарийн зургуудаар дамжуулж энэхүү гайхалтай сургууль, мөн тэдний хүндэт оршин суугчидтай уулзах боломжтой. Харри Поттер цувралын мартагдашгүй үйл явдлуудаар дүүрэн, сэтгэл татам энэхүү буддаг ном нь шидтэнүүд төдийгүй маглуудын сэтгэл зүрхийг ч татах биз ээ.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-28-162-5
Худалдаанд гарсан огноо2024-12-25
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо32 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс279 x 216 x 5 мм

Зохиолчийн талаар

Ж.K. РОУЛИНГ нь дэлхийн шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан Харри Поттер цуврал номын зохиолч юм. Дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлээр орчуулагдан, 8 ангит кино бүтээгджээ. Зохиолч Роулинг үүний зэрэгцээ буяны сангийн тусламжтайгаар хавсралт гурван ном болох: Квиддичийн түүх, Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар (“Comic Relief”, “Lumos” сан), Бидлийн үлгэрүүд, (“Lumos”)-ийн зэрэгцээ Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар номын кино зохиолыг бичсэн. Мөн тэрээр 2016 оны зун Лондоны Уэст-Эндэд нээлтээ хийсэн Харри Поттер ба Хараагдсан хүүхэд-1, 2 жүжигт хамтран ажилласан байна. 2012 оноос Ж.К. Роулингийн шүтэн бишрэгчид шидийн ертөнцөд улам шимтэн дурлаж, шинэ бичлэгийг нь унших завшаан олгодог дижитал компани болох “Pottermore”-г ажиллуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ зохиолч Ж. K. Роулинг насанд хүрэгчдэд зориулсан “The Casual Vacancy” зохиол, түүнчлэн Роберт Галбрейт хэмээх нууц нэрээр хэд хэдэн гэмт хэргийн адал явдалт зохиолууд бичжээ. Түүний хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлээд Францын “Хүндэт Легионы одон” хүртэл олон шагнал олгосон билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй