Дүүрсэн живх (Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл #17) (17)
Грег Хеффли алдар хүндэд хүрэх замнал дардан бус, хүнд цохилтоор дүүрэн байдгийг олж мэдлээ. Ах Родрикийнхоо “Дүүрсэн живх” рок хамтлагт дагалднаар ажиллаж эхлэх үедээ юутай орооцолдож буйгаа тэр огтхон ч төсөөлсөнгүй. Гэвч удалгүй урт шөнийн үнэ төлбөргүй тоглолт, хамтлагийн гишүүдийн маргаан, мөнгөний асуудал гээд бүгд л рок н ролл амьдралын салшгүй хэсэг болохыг ойлгов. Домогт хамтлагийн ахлагч болоход нь Грег ахдаа тусалж чадах болов уу? Эсвэл Родрикийн хамтлагийн живх дүүрэхэд дэндүү хол байна уу?
