Тэнгэрээ бүү март, Эрдэнийн сан (24-25)
Тэнгэрээ бүү март
Билиг ухааны түүхүүд
Амьдрал хөгжмийн зэмсэгтэй адил.
Түүгээр аялгуу сайхан хөгжим тоглож чадах хүнд л амьдрал хамаатай. -Ошо
Эрдэнийн сан
Хүслэнт тэнгэрийн баяр жаргал ч
Намрын навч шиг зуларч одно.
Хүний ертөнцийн эрх баялаг ч
Хүжийн утаа шиг сарниж одно.
Мөнх бусын жамыг ухаарч
Мөчид шуналын зүүдийг таягдаж,
Мөнхийн рашаан болсон бясалгалаар
Үхэлгүйн нууцад лавтай нэвтэрье. -Райчүн богд