Гена матар ба түүний нөхөд (43)
Хүүхдүүд ээ, та нарын хэнд ч гэсэн хамгийн хайртай тоглоом гэж байдаг шүү дээ. Эсвэл хоёр, бүр таван ч тийм тоглоом байдаг байж болох юм.
Жишээ нь, би жаахан байхдаа гурван хайртай тоглоомтой байлаа. Тэр бол Гена хэмээх том резин матар, Галя нэрт жижигхэн хуванцар хүүхэлдэй бас Чебурашка гэдэг болхидуу, хачин амьтны чихмэл байсан юм.
Мэдээж, энэ номд тэд маань тоглоом биш, харин амьд мэтээр гарах бөгөөд тэдний хөгжилтэй зугаатай түүхийг өгүүлэх болно.