Люмпений тууж (7)
Роберто Боланьо – Люмпены тууж (Чили, 2003): Роберто Боланьог, Габриель Гарсиа Маркесаас хойш олон улсад хамгийн их алдаршсан Латин Америкийн зохиолч гэж үзэх нь элбэг. Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох Люмпены тууж эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.
Хэдийгээр Боланьогийн бүтээлүүд сэтгэл догдлуулж, айдас түгшүүр төрүүлсэн триллер зохиолууд байдаг ч тэрбээр уран зохиолыг зүгээр нэг зугаа цэнгэл, мөнгө олох арга, алдар нэрд хүрэх шат гэж хараагүйг уншигч энэ туужийн хуудас бүрээс мэдрэх болно.