Homo Deus: Маргаашийн товч түүх
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Нью Йорк Таймс сонины бэстеллер, дэлхий дахинаа шуугиан тарьсан Сапиенс: Хүн төрөлхтөний товч түүх номын зохиогч Юваль Ной Харари өмнөхтэйгөө дүйцэхүйц цоо шинэ, няцаашгүй, бодолд автуулам энэхүү бүтээлээрээ хүн төрөлхтөний ирээдүй рүү, хүнийг бурхан болгон хувиргах гэсэн бидний хүсэл тэмүүлэл рүү анхаарлаа хандуулжээ.
Тэрээр номын эхний хэсэгт Homo Sapiens хэрхэн бусад амьтдаас ялгарч, дэлхийд ноёрхлоо тогтоосон тухай, өөрсдийн үйлдэлд учир шалтгаан, мөн хэрхэн зохицон хамтарч ,ажиллаж чаддаг болсноор хөгжин дэвжсэн тухай өгүүлнэ. Түүхийн туршид хүн төрөлхтөн өлсгөлөн, халдварт өвчин, дайн гэсэн гурван давагдашгүй хүчин зүйлд сөхөрдөг байсан бол одоо даван гарсан хэмээн тодорхойлсон байна.
Харин ирээдүйн тухай өгүүлсэн хэсэгтээ Др. Харари маш хийсвэр гэж хэлж болохуйц тун зоригтой таамаглалуудыг дэвшүүлжээ. Өнгөрсөн цагт бурханд шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин нь өдгөө Humanism буюу хүн төвт үзэл болоод буй. Тэгвэл энэ үзэл, шашин нь ирээдүйд хүн төрөлхтнийг гурван зүйлд тэмүүлэхэд нөлөөлөх болно гэжээ:
Мөнх настай болох
Аз жаргалаа нэмэгдүүлэх
Бурханлиг оршихуйд хүрэх
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-515-97-3
- Худалдаанд гарсан огноо : 2022-04-01
- Формат : Цахим ном
- Нүүрний тоо : 428 нүүр
- Эрхлэн гаргасан :
Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Файлын хэмжээ : 24.3 MB
ISBN-13 | 978-9919-515-97-3 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-04-01 |
Формат | Цахим ном |
Нүүрний тоо | 428 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Файлын хэмжээ | 24.3 MB |
Зохиолчийн талаар
Профессор ЮВАЛЬ НОЙ ХАРАРИ нь түүхч, философич төдийгүй Sapiens: Хүн төрөлхтний товч түүх, Homo Deus: Маргаашийн товч түүх, XXI зууны 21 сургамж, Nexus: Чулуун зэвсгийн үеэс хиймэл оюун ухааны үе хүртэлх мэдээллийн сүлжээний товч түүх, мөн Sapiens: Зурагт түүх болон Дийлдэшгүй хүн төрөлхтөн зэрэг бестселлер цувралын зохиогч юм. Түүнийг өнөөдөр бүтээн туурвиж буй дэлхийн хамгийн нөлөө бүхий сэхээтнүүдийн нэг гэж үздэг. 1976 онд Израйлд төрсөн Харари 2002 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Иерусалемын Еврейн их сургуулийн Түүхийн тэнхимд багшилж байна.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх