Монгол Татаарын бүрэн тодорхойлолт
“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монголоор бэдэрсэн гадныхан” цуврал бүтээлийн дараагийн боть уншигч та бүхний гар дээр очиж байна. Буриадын эрдэмтэн, хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлнээ орчуулж удиртгал, тайлбар бичиж хавсралт бэлтгэн, 1975 онд хэвлүүлсэн энэ номонд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх, орчуулгын хамт багтсан болно. Уг тэмдэглэлд есөн цагаан туг болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэй байсан болон тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай нилээдгүй мэдээ баримтууд оржээ.