Хоббит
Элфийн бодь эрин, хүн сэргэн мандаж асан эрт цагийн эхэн, агуу балар ой бүрэн бүтэн, нуруудын гүнээр нүгэл, айдас хургасан үес. Хэрвээ та тролл, гоблин, одой, элфийн тухай сайн мэддэггүй бол, зоригт аянчны мөрөөр дагаж явахдаа түүний харсан бүхнийг цуг харж, сурсан бүхнийг хамт мэдэж, басхүү түүхийн шаргал хуудаснаас баларч арилсан хэдий ч нэн чухал эрин үеийн түүх, нийгмийн тухай жаахан ч гэсэн ойлгож авна.