Мэнд-Ооёогийн уран бүтээлийн судлал шинжлэл (1993-2021)
Г.Мэнд-Ооёо нь эдүгээ уран бүтээл туурвилын 50 жилийн түүхийг туулж, хэвлүүлсэн бүтээл нь дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдсаны зэрэгцээ, түүний бүтээлүүдийн талаар гадаадын судлаач, зохиолч, бичгийн мэргэд, утга соёлын судлаачид үгээ хэлж үнэлж дүгнэсэн нь олон байна. Энэхүү номд түүний бүтээлийг судалж, шинжилсэн 50 гаруй зохиогчийн 70 гаруй шинжлэл судалгаа болон нийтлэл эсээ багтсан байна.