Дүгэржавын Бадамдорж Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл 2 боть
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь 2017 оноос эхлэн Монгол 
Улсын орчин үеийн дээд боловсролын эрдмийн уурхай МУИС-ийн эрдэмтэн 
профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын 
эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлж байна. Энэ удаагийн цувралд хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Дүгэржавын Бадамдоржийн туурвисан эрдэм шинжилгээний  өгүүллийг эмхэтгэж, уншигч олны мэлмийд өргөн барьж байна.
