Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Main cover


АНГИЛАЛ
Хэл шинжлэл
ХУДАЛДААНД
2024
Арван нэгдүгээр сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
346
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-527-10-5
ХЭМЖЭЭС
205 x 146 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвальтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. 
Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв. Бүх амьтан, ургамлын зээлдмэл нэрийг шинжлэх ухааны латин нэршлээр бичиж хавсаргасан. 
Өдгөө дэлхий дээр бараг арван сая шахам монгол үндэстэн амьдарч байгаа. Гэвч Монгол Улсын хилийн гадна амьдарч байгаа хүмүүсийн ашигладаг зээлдмэл үгсийн сан нь манай иргэдийнхээс өөр бүтэц бүрэлдэхүүнтэй нь харьяалагдаж буй орныхоо албан ёсны хэл бичгээс илүү хамааралтай. Иймээс, зөвхөн Монгол Улсын харьяат иргэдийн хэрэглэж байгаа зээлдмэл үгсийг бүртгэн оруулсан болно. Ийм сонголт нь халимаг, буриад, барга, харчин, хорчин, дагуур үзэмчин зэрэг монгол олон ястныг гадуурхсан, үл тоосон явдал биш гэдгийг ойлгоно хэмээн найдав. Даяаршиж буй өнөөгийн ертөнцийн сүүлийн 100 жилд Оросын нөлөөнд байсан Монгол Улсын хувьд Орос ба оросоор дамжсан үй олон үгийг монгол хэлэнд зээлдэн авсан нь ч өөрийн учир шалтгаантай. 
Зээлдмэл үг нь хэл шинжлэлийн тусгай нэг салбар, судлахуун юм. Үүнийг шинжлэх ухааны ба ардын гэсэн хоёр янз хэлбэр үргэлж дагалдаж явдаг. Москва гэдэг бол монгол хэлний “мушгиа” гэсэн үг гэх маягтай ардын зээлдмэл тайлбарыг энэ толинд огт оруулаагүй. Гэхдээ зээлдмэл үг судлал нь түүх, газарзүй төдийгүй сүүлийн үед генетик, антропологи, метеоролог зэрэг шинжлэх ухааны бусад салбартай холбоотойгоор судлагдах болжээ. Нөгөөтээгүүр этимолог гэгдэх зээлдмэл үг судлал нь ихээхэн маргаантай, тэр болгон нь бүгдээр хүлээн зөвшөөрөгддөггүй ярвигтай судлахуун юм. Нэгэнт математик, физик, химийн шинжлэх ухаан шиг нарийн төгс судлахуун биш учир аль нэг гаргалгаа нь эцсийн үг биш байдаг. Гэвч нөгөө талаас нийгмийн салбарт хамаарах шинжлэх ухааны нэг салбар болох этимолог нь хуурамч шинжлэл (псевдосайенс) гэсэн үг бас биш.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-527-10-5
Худалдаанд гарсан огноо2024-11-05
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо346 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин620 гр
Хэмжээс205 x 146 x 27 мм

Зохиолчийн талаар

Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон. Баабарын 'Бүү март. Мартвал сөнөнө', 'Айл гэр болж тоглох нь', 'Алтан гурвалжин', 'Монголчууд: Нүүдэл Суудал', 'Дори идэр дүүдээ зөвлөх нь' зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн 'ХХ зууны Монгол: Олз ба Гарз' ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн 'Өдрийн сонин'-д 'Баабар ингэж өгүүлэв' буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ 'Баабар ингэж өгүүлэв' 3 боть ном хэвлүүлсэн. Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй