Шүүмжүүд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Энэхүү халаасны хэмжээтэй ном нь уран зохиол, ном, кино, соёлын тухай шүүмжүүдээс эмхэтгэсэн оюуны цоморлог юм. Хэдийгээр хэмжээгээр жижигхэн боловч түүний сэтгэлгээний цар хүрээ, бичлэгийн өнцгүүд нь уншигчдад сонирхолтой байх болно. Ном, кино, уран бүтээлд шингэсэн санаа, эргэлзээ, итгэл үнэмшлийг түүх, улс төр, соёлын орчинтой нь холбон задлан дүгнэсэн эдгээр нийтлэл нь уншигчдыг илүү өргөн хүрээтэй мэдлэг олгоход тусална. Энэ ном нь өдөр тутам авч явж уншихад хялбархан ч уншсан бүрд шинэ юм бодогдуулах гүн сэдэл, хөндлөн өнцгийг мөн санал болгоно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-527-40-2
- Худалдаанд гарсан огноо : 2025-06-10
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 188 нүүр
- Эрхлэн гаргасан :
Нэпко хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 160 гр
- Хэмжээс : 175 x 105 x 12 мм
ISBN-13 | 978-9919-527-40-2 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-06-10 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 188 нүүр |
Эрхлэн гаргасан | Нэпко хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 160 гр |
Хэмжээс | 175 x 105 x 12 мм |
Зохиолчийн талаар
Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон. Баабарын 'Бүү март. Мартвал сөнөнө', 'Айл гэр болж тоглох нь', 'Алтан гурвалжин', 'Монголчууд: Нүүдэл Суудал', 'Дори идэр дүүдээ зөвлөх нь' зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн 'ХХ зууны Монгол: Олз ба Гарз' ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн 'Өдрийн сонин'-д 'Баабар ингэж өгүүлэв' буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ 'Баабар ингэж өгүүлэв' 3 боть ном хэвлүүлсэн. Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй