Жангар
Ланжуугийн Баруун Хойтын Үндэсний Их сургуулийн профессор, докторантын удирдагч багш, хэл бичгийн ухааны доктор Даржаагийн Батын бичсэн "Жангар" тууль, түүний соёлын хэвшил, уламжлал, "Жангар" тууль дахь уламжлалт хэмжүүрийн нэгж, дуу чимээ, үйл хөдлөл хийгээд өнгө зүс, тоо, зэр зэвсэг, хүчтэн, амьтны дүрслэлийн судалгаа болон Жангар судлалын онол арга зүйн асуудлыг хөндөн судалсан бүтээл юм.