Тэнгэр улам уудам болоход
Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн яруу найргийн шинэ түүвэр.
***
Чулуу түрж хөдөлгөх
Шоргоолжны эрдмээр
Чухал нэг хүндийг
Дааж ядан өндийхдөө
Өндийх тэнхээ минь
Хов хоосныг мэдээд
Өвс хугарах шиг
Их чанга ёолном
Ёолох дуу минь
Түнэр харанхуйд
Ёроолгүй живэхээс
Зайлж бас амжнам
М.Уянсүх
