Монгол ардын тууль (0)
Хүй нэгдлийн үеийн түүдэг галын дэргэд олны дундаас товойн гарсан хүчирхэг хүмүүс, өвөг дээдсинйхээ алдар гавьяаг магтан алдаршуулж, сүнс сүлдийг нь аргадан тайвшруулах учир зорилгоор үүссэн монгол тууль нь хэдэн мянган жилийн турш ам дамжин уламжлахдаа монголчуудын эрт үеийн ёс заншил, шүтлэг бишрэл, түүхэн дурсамж, тэмцэл ялалт, ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүйн сэтгэлгээний өв хөрөнгийг агуулсан томоохон бүтээл болж уламжлан ирсэн билээ. Энэ ботид монгол угсаатны тууль, бэнсний (хятад- _дэвтэр_ ) үлгэрээс дээжлэн хүргэх зорилгоор монгол туулийн сэдэв, үйл явдлын төрлүүдээс төлөөлөх чанартай богиновтор туулиудыг сонгон авсан бөгөөд монгол туулийн дээжист 'Гэсэр', 'Жангар', 'Хан Харангуй' гэсэн 3 бүтээлийг зүй ёсоор хамааруулах тул хэсгээс нь сонгон авч оруулжээ.