Зааны тугал (0)
Нөхөрлөлийн ойд зун боллоо. Нар сайн тусдаг тул ойд халуун болж, зөөлөн салхи цэцэг навчсыг илбэх адил сэвэлзэж байсан ч амьтдыг сэрүүцүүлж чадахгүй байлаа. Бяцхан янзага бага зэрэг сэрүүцэхээр горхи руу явж байтал далавчин дээрээ толбон хээтэй эрвээхий толгой дээр нь суув. Эрвээхий яг үсний хавчаар шиг харагдана. Янзага эрвээхий хоёр дуу дуулцгаан горхины зүг хамтдаа явцгаалаа. Замдаа имж, баавгай, сармагчин гуравтай тааралдав. Тэгээд гол дээр ирэхэд хотон шувуу болон зааны гэр бүлийнхэн ч бас тэнд байлаа. Нөхөрлөлийн горхинд хөгжилтэй тоглоом эхэллээ. Хоорондоо хөгжилдөн тоглож байгаа амьтдын зугаатай тоглоомд бяцхан янзага ч оролцов. Заанууд хошуугаараа ус сорон амьтад руу шүршин сэрүүцүүлэв. Амьтад сэрүүцэхийн хамт хөгжилдөн инээлдэнэ. Тэдний инээлдэх дуу ойгоор цуурайтаж байлаа. Гэвч энэ хөгжилтэй байдал удаан үргэлжилсэнгүй. Зааны тугал сандран амьсгаадсаар ирэв...