Эрс тэсийн орон (0)
Цэнхэр цонхны халхавчтай нэгэн гэрт алтан шаргал үстэй хөөрхөн охин амьдардаг байжээ. Түүний нэрийг Өхөөрдөм гэдэг байжээ. Том алаг нүд, жижигхэн хамар, сэвхтэй нүүртэй Өхөөрдөм охин гэрийнхээ баяр баясгалан нь байв. Өхөөрдөм охин үсээ дандаа хоёр хувааж самнаад нэгийг нь дээр, нөгөөг нь доор боодог байлаа. Энэ байдал түүнийг улам бүр хөөрхөн харагдуулдаг байв. Өхөөрдөм охин мөрөөдөх их дуртай байжээ. Орой болгон унтлагынхаа хувцсаа өмсөн орондоо ороод мөрөөдөж эхэлдэг байжээ. Тэр нүдээ аниад, мөрөөдлийн оронд очдог байв. Зарим шөнө мөрөөдлийн орны амьтадтай тоглодог байлаа. Өхөөрдөм охин мөрөөдлийн орноор аялахдаа галт тэргэнд суудаг байжээ. Хамгийн урд талд нь өөрөө суугаад, ардаа амьтдыг суулгадаг байв. Тэд хөгжилтэй аялдаг байлаа...
