Зүү зардаг зараа (0)
Зуны сайхан өдөр байлаа. Аз жаргалын ойд өнгө өнгийн цэцэгс ургажээ. Эрвээхийнүүд цэцэгс дамжин ганган далавчаа дэвэн дуу дуулцгааж байлаа. Ойн амьтад бүгдээрээ өөр өөрсдийн ажлыг хийж байлаа. Бяцхан болжмор нарийхан хошуугаараа тэнгэрт зураг зурж, голио гитар тоглож байлаа. Нэхмэлчин аалз хамгийн сүүлийн ноосон цамцаа сүлжиж дуусгаад хөшиг нэхэж эхэлжээ. Нэхмэлчин аалз ажилдаа маш дуртай байлаа. Хөшиг нэхэж байхдаа ийнхүү дуу аялж байлаа. 'Миний нэрийг аалз гэдэг, өдөржингөө юм нэхдэг. Ажлаа дуусгаад би, ойгоор явж зугаалдаг.' Цөмөөхэй хэрэм зүгээр суух тун дургүй. Сагсаа бариад ойгоор явж самар, хушга түүдэг байлаа. Түүсэн самар, хушгаа модны хожуул дахь гэртээ авчирдаг байв. Түүгээрээ жигнэмэг хийж найзуудаа дайлдаг байлаа. Цөмөөхэй хэрэм самартай жигнэмэгт хамгийн их дуртай байжээ...
