Цондоолойгийн зоригт найзууд (0)
Хүний хэл ойлгодог, хөгжилтэй хөөрхөн ишигтэй найзлана гэдэг үнэхээр азтай хэрэг шүү! Цовоо сэргэлэн Цондоолой, цүндгэр хөөрхөн Цүндээлэй хоёрын адал явдал цааш улам сонирхолтой өрнөсөөр тэд хамтдаа ахин шинэ жилийг угтах болно. Тоглоомын талбайг нураах гэсэн томоогүй муу ах нарын буруу үйлдлийг зоригт найзууд хамтдаа зогсоож чадна. Үзэсгэлэнт Эммад Цүндээлэй таалагдаж мөн Бачка хөвгүүний зурсан зураг Муска мууртайгаа дахин уулзахад нь тусалдаг гээд санаанд оромгүй хөгжилтэй түүх цааш үргэлжилнэ. Хайр татам зурж, бичсэн, салахын аргагүй сонирхолтой 'Цондоолойгийн зоригт найзууд' номоо амтархан уншаарай!
