Дундад зууны монгол оронд загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан товч түүхээс (0)

Дундад зууны монгол оронд загалмайтны шашны урсгал нэвтэрч байсан товч түүхээс (0)
Монголын хөрс шороон дээр түгэн дэлгэрч байсан шашны түүхийг авч үзвэл, ард түмнийх нь хэл, соёл, зан заншилд гүн ул мөрөө үлдээсэн бөө мөргөлийн хийгээд бурхны шашны тухай дотоод гадаадын эрдэмтэн мэргэд тал бүрээс нь чамбай судалж арвин том бүтээл туурвижээ. Харин түүхэн тодорхой цаг үед, богино хугацаагаар ч гэсэн хүн амынх нь зарим хэсэг давхаргын дунд бага боловч нэвтэрч байсан махикей, христос, лалын шашны талаар судалгааны баримт тун хомс хэвээр байна. Энэхүү дутагдлыг нөхөхөд дуслын төдий боловч нэмэр болохын үүднээс дундад эртний үед Монгол оронд христосын шашин дэлгэрч байсан талаархи түүх, археологийн баримтаас дээжлэн уншигч олондоо толилуулж байна.