Цондоолой дүүтэй болсон нь (9)
Энэ удаагийн цувралд Цондоолой охин өхөөрдөм жаахан дүүтэй болж, гэрийнхэнд нь маш их баяр хөөрийг авчирна. Гэвч түүний аав, ээж бяцхан дүүд нь анхаараад өөртэй нь хамт байх цагаа багасгах болно. Мөн тэр ангийн найз Энхээтэй нэрийг нь холбож бичээд байдаг хүүхэд хэн болохыг олж мэддэг. Цондоолой маань ямар хөөрхөн дүүтэй болсон тухай болоод Томми, Цүндээлэй хоёр салхинд гарахдаа ямар хөгжилтэй байсныг хүүхдүүд та нар шинэ цувралаасаа сонирхон уншаарай.
