Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь: (1911-1924) (1)

Main cover


АНГИЛАЛ
XX зууны Монголын түүх
ХУДАЛДААНД
2012
Есдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
252
Нүүр
ISBN-13
9789996204340
ХЭМЖЭЭС
280 x 245 x 25 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манжийн эрхшээлээс салж, ХХ зууны эхээр монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, өрх гэрээ төвхнүүлсэн түүхэн үйл явдал бидний амьдралд илүү ойрхон болохыг таны гар дээр очиж буй эл зурагт ном харуулах болно. Та эл номноос “нүүдэлчин монгол хүн бүр өөрийн аягатай байдаг ба зөвхөн түүгээрээ л цай уудаг. Зарим лам нар амсарыг нь мөнгөлсөн, хүний толгойн гавлын ясан аяга хэрэглэдэг”, “Монгол эрчүүд айраг, нэрмэл архи уух нь элбэг ч архидах явдал бараг л үгүй”, “Монголчуудын дунд гэмт хэрэг огт гардаггүй шахам байсныг”, “Монгол эрчүүд хамгийн ойр хэдхэн алхмын цаана ч гэсэн явганаар явдаггүй, үргэлж мориор явж байдаг” тухай, “Өчүүхэн багаасаа малын хотонд өсөж, морины нуруунд хадагдсан монгол хүн байгалийн хатуу, ширүүн уур амьсгалд дасаж зохицсон эрүүл чийрэг, бадриун биетэй. Талын шуурга, өвлийн тэсгэм хүйтэн жавар, зуны аагим халуунд ч монголчууд ажрахгүй тэсвэр хатуужилтай болдог” талаар ч нэгийг мэдэх болно.

Мөн “Монголчууд маш их саваагүй, юманд сониуч зантай. Аян замын үед замд тааралдсан гадаадын аялагч хийгээд бүр алсуур яваа хэнийг ч болов хэрэг болгон очиж, мэнд мэдээд “хаашаа, юу хийж яваа” “юу авч яваа”, “үүнийг үзье”, “тэмээгээ хэдээр авав”, “энийгээ зарах уу” гэх мэтээр асууж шалгаадаг монголчуудын эгэл амьдралын үнэн дүр төрхийг харж болно. Ийм нүүдэлчдийн соёл урлаг, сэтгэлгээ, шашин шүтлэгийн тухай ч та бас мэдэх болно.


Үзүүлэлт

ISBN-139789996204340
Худалдаанд гарсан огноо2012-09-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо252 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин1700 гр
Хэмжээс280 x 245 x 25 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй