Монте Кристо гүн II (2)



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2012
Зургадугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
572
Нүүр
ISBN-13
9789996207112
ХЭМЖЭЭС
180 x 115 x 26 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

...Хэмхэрхий завьтайгаа тэнгисийн хүчтэй давалгаанд цохигдож, амь тэмцэж үзсэн хүн л цэлмэг тэнгэрийн сайхныг мэдэрч чаддаг бол бүх л хүслээ биелүүлэх боломжтой чинээлэг айлд төрж өссөн нэгэн амьдралын жинхэнэ аз жаргалыг мэддэггүй юм... Энэ ботид өдгөө Монте Кристо гүн нэртэй болсон Эдмон Дантес Парис хотноо Алберийн урилгаар хүрэлцэн ирж Иф цайзнаа хоригдож байхдаа андгай тангараг өргөснийхөө дагуу өөрийг нь гүтгэсэн хүмүүсээс өшөө авах ажлынхаа бэлтгэлийг хийдэг. Тэрээр сүйт бүсгүй Мерседесийг нь авч суусан Фернан хэрхэн яаж Морсер гүн хэмээх өндөр байр сууринд хүрсний нууцыг болон хувийн эрх ашгаасаа үүдээд өөрийг нь хилс хэрэгт шийтгэсэн Вилфорийн залуу цагийн дурлалын паян, бутач хүүхдийнх нь тухай судлан олж мэддэг. Монте кристо гүн хуурамч цахилгаан мэдээ ирүүлэх аргаар Дангларын дампуурлын эхлэлийг тавьж, Вилфорийн үхсэн гэж бодож байсан нууц хүү Бенедеттог шоронгоос оргуулан Парисийн дээдсийн хүрээлэнд оруулах ба Данглар дампуурлаас өөрийгөө аврахын тулд Бенедеттог ихэд баян чинээлэг хэмээн эндүүрэн охин Эженитэйгээ гэрлүүлэхээр санаархана. Энэ үеэр вангийн прокурор болсон Вильфорын хожим суусан залуу эхнэр дагавар охин Валентинагийн өв хөрөнгийг хүүдээ олж өгөхийн тулд эмээ, өвөөг нь хорлож алдаг.

Үзүүлэлт

ISBN-139789996207112
Худалдаанд гарсан огноо2012-06-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо572 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин320 гр
Хэмжээс180 x 115 x 26 мм

Зохиолчийн талаар

Францын алдарт зохиолч Александр Дюма 1802 оны 7-р сарын 24-нд Францын хойд нутаг Вилле-Котред мэндэлжээ. Александр Дюмагийн өөрийнх нь амьдрал адал явдлын роман л гэсэн үг. Тэр маш авьяастай, хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд зохиолоо бичиж байх үедээ хэнийг ч анзаардаггүй байв. Чинээлэг сурвалжит гэр бүлд төрсөн тэр үеийнхнээсээ хавьгүй өндөр байж. Геркулес шиг хүчтэй, эцгийгээ дуурайсан буржгар өтгөн ширүүн үстэй хүүхэд байлаа. Эцэг Дюма нь өнгөт арьстан, генерал хүн байжээ. Ээж нь түүнийг уншиж бичиж сургасан агаад түүнийг хөдөлгөөнтэй, нэлээд саваагүй хүүхэд байсан гэдэг. Александр Дюма багадаа уран зохиолоос илүү театрт дуртай, мөн сайхан хоол хийдэг байжээ. Эцгээ нас барсны дараа тэрээр хар бор ажил хийж яваад, 18 настайдаа 'Гамлет'-ыг үзэж, Шекспир, театр хоёртой зэрэг танилцсан гэдэг. Энэ тухайгаа 'Би сохор байснаа хараа орлоо' хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичээд, уран зохиолын замд сэтгэл шулуудан оржээ. Ингээд Дюма нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд 'III Гэнрих ба түүний өргөө' жүжиг нь театрын тайзнаа тавигдаж, сая түүнд нэр алдар авчирсан юм. Улмаар 1840-өөд оноос роман бичиж эхлэн, 1844 онд алдарт 'Монте Кристо гүн', 'Шадар гурван цэрэг' хоёр нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэр алдар түгэх болов. Энэ үед тэрбээр ихээхэн баяжиж, Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цагийг бичиж туурвихад зарцуулах болжээ. Дюма аж төрж байсан үеийнхээ гол гол үйл явдлын гүнд байж, 1830, 1848 оны хувьсгалд оролцож, зохиол бүтээлийнхээ сэдэв, санааг бодит амьдралаас олж авдаг байсан учраас түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Тэрбээр Шадар гурван цэрэг '1844', Хорин жилийн хойно '1845', Арван жилийн дараа '1847', Монте Кристо гүн '1845-1846', Валоисийн хайр дурлал: Марго гүнж '1845', Гүнгийн хатан Монсор '1846', Дөчин тав '1847', Хар алтанзул цэцэг '1850', Тэргүүн чоно '1857' зэрэг нийт 1200 шахам ном зохиолыг өөрийн нэрээр гаргасан юм. Гэвч эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай ажил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон 'Монте Кристо' шилтгээнээ хүртэл зарж, туйлын ядуу амьдарсаар нас баржээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй