Хүүхэн хутагтын түүх домог, түүхэн дуу (0)
Магистрант Мэндмаагийн Пагмадулам нь 'Антоон Мостаэрт' Монгол судлалын төвийн 'Судлаач оюутан' төсөлд хамрагдаж, 2012, 2013 оны оюутны эрдэм шинжилгээний хуралд жил дараалан тэргүүн байр эзэлж байжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд 'Хүүхэн хутагтын түүх домог, түүхэн дуу' гэсэн нэгэн сэдэв дээр голлон ажиллаж, 'Антоон Мостаэрт' монгол судлалын төвийн уралдаант шалгаруулалтад тэнцсэн байна. Эл номонд түүх домог, түүхэн дууны аман соёлын өв тээгчдээс олж цуглуулсан хувилбаруудыг урьд өмнө хэвлэгдсэн ном бүтээл, архивын баримт сэлттэй харгуулан түүхийн хувьд үнэн магадтай зүйлийг олж тодруулсан төдийгүй, түүх домог, дууны чанад дахь түүх, соёл, шашин суртахууны уялдаа холбоог гаргаж бэлгэдэл зүйн үүднээс задлан шинжилснээрээ онцлогтой.