АНГИЛАЛ
Сэтгэл санаа, бие махбод
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
254
Нүүр
ISBN-13
9789996236334
ХЭМЖЭЭС
210 x 135 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ронда Берны Ид шид ном нь түүний “Нууц” цувралын гуравдахь дэвтэр юм. Тус дэвтэр 2012 онд хэвлэгдэн гарсан бөгөөд эхний хоёр дэвтрээсээ дутахааргүй их амжилтыг олсон билээ. Ид шид номонд таны эрүүл мэнд, мөнгө санхүү, ажил харилцаанд хувьсгал авчрах талархлын шидэт хүчийг хэрхэн ашиглахыг сурахад тань тусгайлан зориулж боловсруулсан 28 шидэт дасгалыг оруулсан ба таны өчүүхэн хүслээс эхлээд хамгийн том мөрөөдөл хүртэл биелэх болно. Нэг л үг бүхнийг өөрчилнө... Хорь гаруй зууны турш ариун сударт нууцлагдсан үгс хүн бүхэнд эргэлзээ төрүүлж, ташаа, зөрүү ойлгогдсоор иржээ. Маш цөөн хүн л эдгээр үгийг 'тайлж унших ёстой таавар' гэдгийг ойлгож, тэр тааврыг тааж, нууцыг тайлбал та бидний өмнө шинэ ертөнц нээгдэхийг түүхийн явцад ойлгожээ. Амьдралыг бүхэлд нь өөрчлөх энэхүү гайхамшигт мэдлэгийг Ронда Берн 'Ид шид' бүтээлээрээ дамжуулан дэлхийн хүмүүст хүргэж байна. Мөн 28 өдрийн дасгалаар энэ мэдлэгээ өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглахыг танд заах болно. Та одоо хэн байгаа, хаана амьдардаг, таны одоогийн амьдрал, нөхцөл боломж ямар байгаагаас үл хамааран 'ИД ШИД' таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх гэж байна!

Үзүүлэлт

ISBN-139789996236334
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо254 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин400 гр
Хэмжээс210 x 135 x 15 мм

Зохиолчийн талаар

Австралийн телевизийн зохиолч, найруулагч Ронда Берн 1951 оны 3-р сарын 12-нд Мэльбурн хотод төржээ. Ронда Австралийн радиогоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тун удалгүй Австралийн 9-р суваг телевизэд шилжин, хэд хэдэн шоу нэвтрүүлэг дээр ажиллах болов. Энэ үед буюу 2004 оны сүүлээр Ронда түүнийг үргэлж аз дагаж, ажил үйлс нь амжилттай байдгийн шалтгаан нь нэгэн 'Нууц'-д байна гэж үзээд түүнийг судалж эхэлжээ. Ронда энэ нууцыг мэддэг хүн маш цөөхөн байдаг гэж бодож байсан ч судлах явцад түүний бодсоноос хавьгүй олон хүн нууцыг мэддэг, тэдгээрийн дотор агуу эрдэмтэд, гүн ухаантнууд, зохиолчид байсныг, мөн байдгийг олж мэджээ. Ингээд олон хүнд нууцыг түгээхээр шийдэж, нууцыг мэддэг зохиолч, санваартан, багш, кино бүтээгч, дизайнер, хэвлэн нийтлэгчдээс бүрдсэн хүчирхэг баг бүрдүүлэн Нууц нэртэй баримтат кино хийсэн аж. Дараа нь кинон дээрээ үндэслэн ном бичиж Нууц-ыг дэлгэсэн нь түүнийг санаанд багтамгүй амжилтанд хүргээд зогсохгүй, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн амьдралыг бэлэглэх болжээ.

Нууц ном нь 2007 онд 40 гаруй орны хэлээр хөрвүүлэгдэж, 19 саяас илүү хувь борлогдсон ба Нууц киноны 2 сая гаруй DVD худалдаалагдсан түүхтэй. Мөн онд Ронда Бернийг Таймс сэтгүүлээс 2007 онд 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д оруулсан ба Опрагийн шоунд уригдан оролцсоныхоо дараа нэр хүнд нь улам бүр өссөн юм. Тэрбээр Нууц-ын үргэлжлэл болгож Нууцын хүч, Ид шид зэрэг номнуудыг бичсэн ба хамгийн сүүлд Баатар хэмээх номоо хэвлүүлээд байна. Нууц хэвлэгдэн гарснаасаа хойш эерэг, сөрөг олон санал, шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд одоо ч хүмүүс эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Ронда Берн мөн 'Sensing Murder', 'Marry Me' зэрэг Австралийн телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн продюсероор ажиллаж байжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй