Соёл судлал
Аливаа асуудлыг соёлын утга бүхий шагайлбараар тандан харах бодит шаардлага улам бүр ач холбогдолтой болж байгаа өнөө үед чухамхүү соёлын үзэгдлийн мөн чанар, онцлог, бүтэц, динамик, түүний хөгжлийн зүй тогтлыг тусгайлан авч үзэх мэдлэгийн биеэ даасан салбар зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд нийгмийн энэхүү захиалгаар соёл судлалын шинжлэх ухаан үүсэн төлөвшиж, өөрийн байр сууриа эзэлсэн нь зүй тогтолт үйл явц юм. Сурах бичиг Соёл судлал шинжлэх ухаан болох нь, Соёлын мөн чанар, функц, Соёл судлалын үндсэн ойлголтууд, Соёлын бүтэц, динамик, Соёлын хэлбэрүүд, Соёл ба нийгэм, Соёл ба орчин үеийн тулгамдсан асуудлууд, Урлаг нь соёлын өвөрмөц үзэгдэл болох нь хэмээх нийт 8 бүлгээс бүрдэх ба бүлэг тус бүрийн ард тухайн бүлэгт харгалзах тулгуур ойлголтуудыг хадаж өгснөөс гадна сурах бичигт холбогдох монгол-орос зарим нэр томъёо, мэдлэг шалгах хяналтын асуулт, реферат, даалгавар бичиж болох сэдэв, ном зүйн жагсаалтуудыг хавсаргасан байна.